РусскоМонголEnglish

 

 

“Хяргас нуур “–ийн зэсийн ордын төсөл

2003 онд Увс аймгийн Наранбулаг сумын нутагт, Хяргас нуураас баруун хойш  25 км , нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 1100 км зайтай, далайн төвшнөөс дээш  1200-1400 м өргөгдсөн, дов толгорхог хэлбэртэй 24184,96 га талбайд геолог хайгуулын ажил хийх тусгай зөвшөөрлийг “Монголросцветмет” ХХК-д олгосон. Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд  дараахи геолог хайгуулын ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Геохимийн дээжлэлт бүхий геологийн эрлийн маршрут
  • Бүх талбайг хамруулсан 1:25000 масштабтай геологийн зураглалын ажил ба хэтийн төлөв бүхий талбайд хийсэн 1:10000-ны зураглалын ажил геохимийн зураглалын хамт
  • Геофизикийн ажлууд /соронзон ба цахилгаан хайгуул/
  • Өрөмлөгийн ажил
  • Уулын ажил

2007 онд эрэл үнэлгээний ажлын үр дүнгээр талбайд 15 тн алтны нөөцтэй гэсэн таамаг үнэлгээ өгсөн байдаг. 2011-2012 онуудад талбайн 120га газар буюу нийт талбайн 0,5%-д геолог хайгуулын өрөмлөгийн ажлыг явуулсан ба ажлын үр дүнд нөөцийн В+С зэрэглэлээр 0,77%-ийн зэсийн дундаж агуулгатай 1,9 сая тонн хүдэр, Р зэргээр 0,03%-ийн зэсийн дундаж агуулга бүхий 260,1 мян.тн хүдрийн нөөц тогтоон Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар батлуулсан.

“Ашигт малталын тухай хуулийн”  23-р зүйлийн 23.3-т заасны дагуу АМГ-тай 3 жилийн хугацаатай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай №АӨҮА-2012/09/62 тоот гэрээг 2012 оны 05-р сарын 30-нд байгуулсан. Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №224 дугаар тушаал, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай №АӨҮА-2012/09/62 тоот гэрээний дагуу Хараатын зэсийн хүдрийн ордын бодитой нөөцөд тулгуурлан уг ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл боловсруулан Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд хамгаалаад байгаа.

“Монголросцветмет” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлийг үндэслэн 6483Х хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Хяргас нуур” талбайн “Хараат”-ын зэсийн ордын нөөц тогтоон батлуулсан болон хэтийн төлөв бүхий тодорхой талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Ашигт малтмалын газарт хүргүүлээд байна.

“Монголросцветмет” ХХК нь 2015 оны 6-р сарын 08-ны өдөр Хяргас нуур ордын зэсийн нөөц тогтоогдсон болон таамаг зэргээр 15 тн алт бүхий хувирлын бүстэй 7260,73 га хэтийн төлөв бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан.

“Хяргас нуур” талбайд хийгдсэн геолог хайгуулын ажлын үр дүнгээр зэс, төмөр, алт, бусад металлын хэтийн төлөв бүхий илрэлүүд байдаг бөгөөд тэдгээрийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай юм.

 

Онлайнд

Манайд 461 зочид онлайн

Бидний тухай

Үндсэн үйл ажиллагаа :

Хайлуур жоншны хүдэр олборлолт, хайлуур жоншны баяжмал  үйлдвэрлэл
Алт олборлолт
Геолого-хайгуулын ажил
Төмрийн хүдэр олборлолт, төмрийн баяжмал үйлдвэрлэл

Дэлгэрэнгүй...

Холбоо барих






Захидал