РусскоМонголEnglish

 

 

 “Асгат”-ын мөнгө, холимог металлын ордыг ашиглах төсөл

Асгатын мөнгөний opд газар нь Moнгoл Улсын бapyyн xoйд xэcэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, OXУ-ын Гopно-Aлтaй бa Тyвa yлcтaй хил залган оршдог бөгөөд Зacaг зaxиpгaaны нэгжийн xyвьд Бaян-Өлгий aймгийн Hoгooннyyp cyманд аймгийн төв Өлгий хотоос - 180 км, сумын төвөөс – 70км, Улаанбаатар хотоос - 1800 км, Төмөр замын станц (ОХУ-ын Бийск хот) - 720 км зайд оршдог.

“Монголросцветмет” ХХК нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт

·         MV-004388 - Асгатын орд, 37.03 га талбай, 2002 оноос,

·         MV-008191 - Асгатын өмнөд участок, 390.28 га талбай, 2004 оноос,

·         MV-008645 - Асгатын хойд төвийн хэсэг, 620.63 га талбай, 2004 оноос

·         MV-000278 - Асгат, 2.41 га талбай, 1996 оноос хойш тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшиж байна.

Анх 1976 онд БНМАУ (хуучин нэрээр) ба ЗХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монголын хилийн дагуух геологийн судалгааг Зөвлөлтийн геологичид явуулж орд газрыг нээн илрүүлсэн.

1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологийн судалгааны (гадаргуугийн суваг, уулын далд малталт штольни, гадаргуугийн ба газар доорхи өрөмдлөг, геофизик болон геохими г.м.) ажлын үр дүнд нийт 25 км2 талбайд тархсан 45-90о уналттай дунджаар 3 км урт, 80 м хүртэл өргөнтэй 15 хүдрийн бүс илэрсэн бөгөөд 26.9 сая тн хүдэр, 7370 тн мөнгөний нөөц тогтоосон ба үүнээс үйлдвэрлэлийн аргаар ашиглах 2566 тн мөнгө агуулсан 8.2 сая тонн хүдрийн нөөц бэлэн болоод байна. Нэмэлт судалгаагаар үлдсэн нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бүрэн бололцоотой юм. Үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий агуулгатай хүдэр нь мөнгө, зэс, сурьма, висмут болон дагалдах байдлаар төмөр, хар тугалга,  кадми, мышьяк, цайр, алт агуулсан байна.

Асгатын ордын нөөц.

Ашигт эрдэс

Нөөц. тн

Ашигт эрдэсийн дундаж агуулга.

С1

С2

P1

Р2

Бүгд

Мөнгө-Ag

976,6

384,2 г\т

1271,2

329,3 г\т

1827,0

304,3 г\т

3295,0

227 г\т

7369,8

268,2 г\т

Зэс-Cu

32791,8

1,29%

39854,8

1.03%

54760,0

0.9%

100030,0

0.69%

227436,6

0.82%

Сурьма-Sb

13473,0

0.53%

18357,9

0.48%

24623,0

0.41%

44960,0

0.31%

101413,9

0.36%

Висмут-Bi

1818,9

0.072%

1500,9

0.039%

2881,0

0.048%

5220,0

0.036%

11420,8

0.042%

Хүдэр мян.тн

2542,0

3860,6

6000,2

14500

26902,8

 

Асгатын ордыг түшиглэн үйлдвэр байгуулах техник эдийн засгийн тооцоог Турк улсын ЭТИ банк, Канадын Дентония, АНУ-ын Апекс, ОХУ-ын Гипроцветмет институт, Новосибирскийн судалгаа шинжилгээ төслийн Сибгипрозолото институт зэргээр гэрээ байгуулан хийлгэсэн.

Уул геологийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Асгатын ордыг ашиглахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. 

 

Онлайнд

Манайд 444 зочид онлайн

Бидний тухай

Үндсэн үйл ажиллагаа :

Хайлуур жоншны хүдэр олборлолт, хайлуур жоншны баяжмал  үйлдвэрлэл
Алт олборлолт
Геолого-хайгуулын ажил
Төмрийн хүдэр олборлолт, төмрийн баяжмал үйлдвэрлэл

Дэлгэрэнгүй...

Холбоо барих






Захидал