МОНГОЛЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН “УУГАН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГА”-ЫН ХҮНДЭТ БАТЛАМЖ ГАРДАН АВЛАА.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим нь 1960 онд Гадаад худалдааны яамны дэргэд байгуулагдаж, 12 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. “Монголросцветмет” ТӨҮГ нь эдгээр ууган 12 гишүүдийн нэг бөгөөд 1988 онд гишүүнээр элсэн орсон цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй хамтын ажиллагаатай байж ирсэн.

“Монголросцветмет” ТӨҮГ нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг Топ-100 ААН-ийн нэгээр 1995 оноос хойш тасралтгүй шалгарсаар ирсэн бөгөөд 2020 онд шилдэг Топ-100 ААН-ийн 35 дугаарт эрэмбэлэгдсэн юм. Ийнхүү Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимыг хөгжил дэвшилд хөтөлсөн нэгэн жарныг хамтдаа бүтээлцсэн “Монголросцветмет” ТӨҮГ “Ууган гишүүн байгууллага”-ын батламжаа гардан авлаа.