“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН ЗАХИРГААНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ХАМТРАН “ХАМТЫН ГЭРЭЭ”-Г ШИНЭЧЛЭН БАТАЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажил олгогчийг төлөөлөн захирал Б.Мөнхбат болон бусад удирдлагууд, Ажилтныг төлөөлж үйлдвэрийн газрын “Үйлдвэрчний эвлэл”-ийн дарга Д.Батболд болон тэргүүлэгч гишүүдийн хамтаар “Хамтын гэрээ”-г шинэчлэн байгууллаа.  

Энэхүү “Хамтын гэрээ”-г шинэчлэн байгуулснаар 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Хөдөлмөрийн тухай хууль”-д заасан шинэ зохицуулалтыг нэмж тусган “Монголросцветмет” ТӨҮГ-ын Захиргааны нийт ажиллагсдын болон хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж баталгаажуулах, ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, үйлдвэрийн үр ашигтай, тогтвортой үйл ажиллагааг хангах, хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг зохицуулах боломжтой болж байна.