Монголын волейболын холбоо, Өвөрхангай аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ хамтран “2021 оны волейболын ахмадын улсын аварга” шалгаруулах 21 дэхь удаагийн тэмцээнийг Өвөрхангай аймагт өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Тус тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас, 46 баг, 460 гаруй тамирчин оролцож, эрэгтэй- 2, эмэгтэй- 2 насны ангиллаар тус тус зохион байгуулагдлаа.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын “Уурхайчин” клубийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож эрэгтэй 40-49 насны ангилалд хүрэл медаль хүртсэн бөгөөд “Уурхайчин” клубийн тамирчин, багийн ахлагч Г.Баярсайхан шилдэг холбогчийн шагнал авлаа. Волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Чинбаяр энэ удаагийн тэмцээн урд урьдынхаас олон баг, тамирчид оролцож, өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө хэмээн онцоллоо.