“Зүүн цагаан дэл”-ийн ордыг далд аргаар ашиглах төсөл
2018-01-04
“Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны орд нь Дорноговь аймгийн Иххэт нутагт MV-011722 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 141.8 га талбайг хамарч оршдог. Байршлын хувьд:
- Улаанбаатар хотоос - 280 км,
- Аймгийн төв Сайншанд хотоос - 180 км,
- “Бор-Өндөр”-ийн УБҮ-ээс - 60 км зайд байдаг.
Ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн хүрээнд ашигласан бөгөөд үлдэгдэл нөөц В+С зэргээр 33.35%-ийн агуулгатай 4.478 сая.тн хүдрийг далд уурхайн аргаар ашиглахаар төлөвлөж байна.