Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ
2023-01-13
“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар нь
Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр үйлдвэрийн газрын хэмжээнд ашиглалтын нөөц дууссан ордуудад Байгаль орчныг нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр, бусад талбайд жил бүрийн менежментийн төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлт хийж, сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчны тэнцвэрийг хадгалах зорилт тавин, Монгол Улсын хууль журмын дагуу байгаль орчны гүйцэтгэлээ тасралтгүй сайжруулан ажиллаж байна.