"Өргөн"-ий уурхайг өргөтгөх төсөл

“Өргөн“-ий хайлуур жоншны орд нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт MV-000164, MV-012884, MV-013440 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нийт 77.7 га талбайд оршдог.

 

  • Улаанбаатар хотоос зүүн урагш 535 км,
  • Монгол-Хятадын хилийн боомт Замын-Үүд хүртэл 180 км зайд төмөр замын дагуу оршдог ба дэд бүтэц зам тээвэр маш сайн.

Тус уурхайд 1987 оноос эхлэн ил уурхайн аргаар олборлолт явуулж байна. “Өргөн”-ий уурхайн үлдэгдэл нөөц 2018 оны 1 дүгээр сарын 01-ний байдлаар В+С зэргээр 42,68%-ийн дундаж агуулгатай 3.9 сая.тонн хүдрийн үлдэгдэлтэй.  Хүдэрт агуулагдах CaCO3 –ийн агуулга нь хүдрийн биетээс хамааран 13% хүртэл байдаг. Тус уурхайг түшиглэн бага оврын баяжуулах үйлдвэр байгуулж эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.