“Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр

 Хэнтий аймаг Бор-Өндөр сум, Улаанбаатар хотоос 310 км зайтай, зүүн өмнөд нутагт орших нийт 1105 ажиллагсадтай уул уурхайн ашигт малтмал олборлох, боловсруулах үйлдвэр. 

1. Жоншны үйлдвэрлэл

Жилд 550-600 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай.

Үүнд:

-           Бор-Өндөрийн далд уурхай жилд 230.0 мян.тн хүдэр

-           Хөшөөт, Адагийн далд уурхай жилд 150.0 мян.тн хүдэр

-           Хөх Дэлийн ил уурхай жилд   60.0 мян.тн хүдэр

-           Өргөний ил уурхай жилд   100.0 мян.тн хүдэр тус тус олборлох хүчин чадалтай

-           Жилд 550 – 600.0 мян.тн хүдрийг боловсруулж 110.0 -120,0 мян.тн ФФ-95, ФФ-97 маркийн флотацийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Бор-Өндөрийн Баяжуулах фабрик

2. Төмрийн үйлдвэрлэл

Баргилт цех

-           Жилд 2.4 сая тн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай ил уурхай

-           Жилд 400,0 мян.тн хүдэр боловсруулж 180,0 мян.тн 52% агуулгатай хуурай төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай соронзон баяжуулах төхөөрөмж

-           Жилд 550-600 мянган тонн хүдэр боловсруулж 240,0 мян.тн буюу сард 40,0 мян.тн хүдэр боловсруулж 20,0 мян тн  65% агуулгатай нойтон төмрийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Бор-Өндөрийн баяжуулах фабрик