Залуучуудын хөгжлийн Үндэсний зөвлөлийн №01 тоот тогтоолоор төрийн болон төрийн өмчит байгууллагуудын дэргэд “Залуучуудын хөгжлийн зөвлөл” байгуулах шийдвэр гарсан. Уг тогтоолын дагуу “Монголросцветмет” ТӨҮГ-ын Захирлын А/275 тоот тушаалаар “Залуучууд хөгжлийн зөвлөл” 2021 оны 06 сарын 04-ны өдөр байгуулагдсан.
Тус зөвлөл нь 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулсан бөгөөд уг үйл ажиллагааны эхлэл болгож “Оюуны вакцин” арга хэмжээг үйлдвэрийн залуучуудынхаа идэвх санаачлагыг нэмэгдүүлж, урам зориг өгч, оюун санааны гэрэл асаах зорилготойгоор 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, “Шижир-Алт” алтны үйлдвэрийн залуучуудыг хамруулан халдвар хамгаалалтын дэглэмээ баримтлан амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал, “Word Plus Digital” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Эрдэнэбаяр, “Андра” академийн гүйцэтгэх захирал Х.Бадамгэрэл, “Комеди лаб” клубын комедиан Н.Амаржин, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Д.Золбоо нар оролцож залууст өөрсдийн ажил, амьдралын туршлага болон ажлын арга барил зэрэг сэдвээр илтгэл, чөлөөт уулзалт, халуун дотно ярилцлага өрнүүлж залуучуудад маань итгэлийн шинэ цогийг асааж, ажиллах эрч хүч урам зоригийг нь нэмэгдүүлсэн арга хэмжээ болж өнгөрлөө.
“Залуучууд хөгжлийн зөвлөл” ирэх онд батлагдсан төлөвлөгөөний дагуу олон төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллах болно.